Ноднингийнхоос 68.6 мянган тонноор ахиу төмс хураажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ургац хураалтын явц 2024 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд:
- 431.3 мянган тонн үр тариа,
- 244.5 мянган тонн төмс,
- 229.5мянган тонн хүнсний ногоо,
- 243.3 мянган тонн таримал тэжээл,
- 55.1мянган тонн
техникийн ургамал,
Харин 1039.0
мянган тонн хадлан, 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Энэ нь 2023 оны мөн
үеийнхтэй харьцуулахад:
- хураасан төмс 68.6 мянган тонноор,
- хүнсний ногоо 52.7 мянган тонноор,
- техникийн ургамал 7.2 мянган тонноор,
- таримал тэжээл 2.4 мянган тонноор нэмэгджээ. Харин:
- бэлтгэсэн хадлан 64.7 мянган тонноор,
- гар тэжээл 5.8 мянган тонноор,
- хураасан үр
тариа 12.1 мянган тонноор буурсан байна
Хураасан үр тариа:
- 4.1- 42.4 хувь
Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймагт,
төмс:
- 1.7-67.3 хувь
Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт,
хүнсний ногоо:
- 5.3-41.1 хувь
Орхон, Ховд, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ногдож байна.
Хураасан үр тариа Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Хэнтий аймагт 2023 оны мөн үеийнхээс 2.5 тонноос 9.6 мянган тонноор нэмэгджээ. Бусад аймагт 117.1 тонноос 14.4 мянган тонноор буурчээ.
Хураасан төмс
Говьсүмбэр, Завхан, Ховд, Баян-Өлгий, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ,
Төв аймагт 2023 оны мөн үеийнхээс 26.9 тонноос 64.7 мянган тонноор нэмэгдсэн.
Бусад аймагт 29.1 тонноос 1.4 мянган тонноор буурсан байна.
Хураасан
хүнсний ногоо Дорнод, Говьсүмбэр, Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Төв,
Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 25.6-35.4 мянган тонноор нэмэгдсэн. Улаанбаатар хот,
бусад аймагт 30.4- 2.4 мянган тонноор буурчээ.
Таримал тэжээл Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Архангай, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймаг, Улаанбаатар хотод 12.4- 6.7 мянган тонноор буурсан байна. Харин бусад аймагт 21.8-7.7 мянган тонноор нэмэгдсэн байна.
Техникийн ургамал Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймагт 98.6- 2.6 мянган тонноор буурчээ. Харин бусад аймагт 58.0- 3.7 мянган тонноор нэмэгдсэн байна.
Бэлтгэсэн
хадлан Говьсүмбэр, Баян-Өлгий, Орхон, Завхан, Ховд, Увс, Хэнтий, Булган,
Сэлэнгэ аймагт 1.1 – 14.4 мянган тонноор нэмэгджээ. Харин бусад аймагт 125.2
тонноос 48.5 мянган тонноор буурчээ гэж Үндэсний статистикийн хорооноос
мэдээллээ