“Соёлын экспо”-д 30 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Соёлын экспо” Улаанбаатар зочид буудлын UB Event hall-ын их танхимд нээлтээ хийлээ.
Соёлын үнэ цэн болон эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, соёлын өвийг хамгаалах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацын орчныг бүрдүүлэх зорилготой. Тус экспод соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Энэхүү экспод хүрэлцэн ирснээр:
• Дизайн
• Соёлын өв
• Уран зураг ба гар урлал
• Медиа урлаг
• Хөгжим
• Дижитал тоглоом
• Хүнс
•Хэвлэл, хэвлэн нийтлэлийн чиглэлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.
“Соёлын экспо” хоёр өдөр үргэлжилнэ.