СҮХБААТАР: Дөрвөн сумын Засаг даргыг батламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 22
/МОНЦАМЭ/.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат бүрэн эрхийнхээ хүрээнд дөрвөн сумын засаг даргыг
батламжиллаа. Тодруулбал, Асгат, Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнххаан сумын засаг дарга
нарыг албан ёсоор томилж, үүрэгт ажилдаа орлоо.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат дахин болон шинээр
томилогдож буй дарга нарт амжилт хүсээд ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болоод аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан өөр өөрийн орон нутгийнхаа онцлогт тохируулан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хамгийн гол нь иргэд амьдрах таатай аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахыг захилаа. Мөн төрийн албан хаагчдыг тэр дундаа нарийн
мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс төрийн албан хаагчдад зориулсан орон сууцтай болоход онцгой
анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Тус аймаг 13
сумтай. 2024 оны
орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумдын ИТХ-ын анхдугаар
хуралдаанаас хоёр сумын Засаг даргыг улираан томилуулахаар санал ирүүлсэн бол үлдсэн сумд Засаг
даргаа шинэ хүнээр сонгосон байдаг.
Засаг даргад нэр дэвшүүлсэн зарим хүмүүсийн материал АТГ-т
хянагдаж дуусаагүй байгаатай холбоотойгоор аймгийн
Засаг даргын захирамжаар батламжлах ажлыг шат
дараатай хийж байгаа гэлээ.