ДАРХАН-УУЛ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгүдгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн захиргааны 12 байгууллагын 22 алба хаагч төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөлөө.
Алба хаагч тус бүр тангаргийг цээжээр уншиж төрийн сүлдэндээ мэхийн ёслон тангаргийн хуудаст гарын үсэг зурав.