АРХАНГАЙ: Дотоодын аялагчдын тоо 411 мянгад хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ![](/files/67481842663a8.jpeg)
Эрдэнэбулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тухайд эдийн засгийн нэг хөшүүргээ аялал жуулчлал хэмээн харж, сүүлийн хоёр жилд аялал жуулчлалын салбарт хөгжлийн хэлэлцүүлэг хийж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байна.
Үүний үр дүнд 2024 онд нийт 433 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Үүнээс гадаадын жуулчин 18906 нь байгаа бол үлдсэн 413291 нь дотоодын аялагчид байна.
Дотоодын аялагчдын тоог 2023 оныхтай харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Дотоодын аялагчдын тоо өссөн нь зөвхөн АРА фестивалийг
үзэхээр ирсэн ба АРА комплекс дотоодын 250 мянга гаруй аялагчдыг хүлээн авсан
байна.
Аялагчдын 76034 нь жуулчны бааз, зочид буудал, дэн буудалд 15750, гэр буудалд 33030, рашаан сувилалд 8281 аялагч амарсан бол гэр, майхан, гол, нуурын эрэг дагуу 300 гаруй нь амарсан байна.
Цаашид түүх дурсгалын чиглэлийн аяллыг хөгжүүлэх хэрэгцээ байгаа нь дээрх тоон судалгаанаас харагдана.