Нийслэлд өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 1.
/МОНЦАМЭ/. Цаг
уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр Увс
нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав
газар, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст
хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
12 дугаар
дугаар сарын 1-ний 08.00
цагаас 20.00 цаг
хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Халх голын
хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар
баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд
16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын
хөндийгөөр 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Байдраг, Идэр, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм,
бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
- Улаанбаатар хот
орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
7-12 метр. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.
- Багануур орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
7-12 метр. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.
- Тэрэлж орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. Хүйтэрч 12-14 хэм хүйтэн байна.
2024 оны 12 дугаар
сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв:
12 дугаар
сарын 2-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр,
3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн
аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд
13-15 метр хүрч ширүүснэ. 12 дугаар
сарын сарын 1-нээс нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор болон Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар
шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.