ЗАВХАН: Энэ жил 7 худаг ашиглалтад өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 14 сум инженерийн хийцтэй гүнийн худагтай болно.
Энэ онд 14 сумын 16 багт шинээр инженерийн хийцтэй гүнийн өрмийн худаг гаргуулах хүсэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон АДАПТ төслийн газарт хүргүүлсэн.
"Эхний эхэн" ХХК Алдархаан, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй,
Эрдэнэхайрхан, Яруу суманд инженерийн хийцтэй 8 худаг барина. "Тэсийн бүрд" ХХК Баянтэс, Завханмандал, Их-Уул, Сантмаргаз,
Тосонцэнгэл, Тэс, Цэцэн-Уул суманд инженерийн хийцтэй 7 худаг барьж хүлээлгэж
өгөхөд бэлэн болоод байна.
Шинээр худаг гаргаснаар мал аж ахуйн уст цэгийн тоо нэмэгдэж, ашигладаггүй бэлчээрийн газрыг ашиглах боломжтой боллоо.
Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд бүртгэлтэй бэлчээр болон сумын төвд байрлалтай 616
худаг, долоон усан сан байна.
Гэвч нийт нутагт бэлчээрлэх мал сүргийн тоотой харьцуулахад
аймгийн хэмжээний худаг уст цэгийн тоо хангалтгүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.