Өнөөдөр Монголын хүндийг өргөгчдийн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын хүндийг өргөлтийн тамирчдын үеийн үед дурсагдах түүхэн өдөр.
Үе үеийн туйванчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж монгол хүний энгэрт дэлхийн медаль гэрэлтсэн бахархалт өдөр. Тодруулбал, Монголын туйванчид дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” болгон долоо дахь жилдээ дахь жилдээ тэмдэглэж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 2017 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болсон Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Түүний энэ амжилт Монголын хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж түүхэнд бичигдсэн юм.
Түүнээс хойш М.Анхцэцэг 2019 онд мөнгө, 2021 онд алт, 2022 онд мөнгөн медаль хүртэж, 60 гаруй жилийн түүхтэй хүндийг өргөлтийн спортын хөгжилд цоо шинэ хуудас нээсэн юм.