МАН-ын завсарлагын хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-09 11:06:26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын авсан ажлын 5 хоногийн завсарлагааны хугацааг сунгав.

Өнгөрсөн баасан гарагт Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлгээс тус хуулийн төслийг намын бүлэг болон, байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байгаа хэмээн үзэж ажлын тав хоногийн завсарлага авсан. Гэвч энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо тус хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй тул МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа сунгах хүсэлт гаргасан.

УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авч, ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл завсарлага өглөө. Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хороог тус хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхийг үүрэг болгосон юм.

Ийнхүү чуулганы хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ