Хүний амь хохироож зугтсан жолоочийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-20 11:26:30

ЗХШУТ-д өчигдрийн байдлаар  зам тээврийн ослын 183 дуудлага ирж 4 хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүн амиа алдсан мэдээ байна.

Согтуугаар машин жолоодсон 26 жолоочийг саатуулсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт согтуу жолооч айлын гэр дайрч,  нэг хүний амь хохироогоод зугтсан  хэрэг гарчээ. Тус сумын Цагаан хад гэх газарт байх цайны гэрийг мөргөснөөс  46 настай Ц гэх эмэгтэй амиа алджээ. Хэргийн газрыг орхин зугтсан согтуу жолоочийг ЗЦГ шалгаж байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ