ОРХОН: Төрийн албан хаагчдад шинэ орон сууцны түлхүүр гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 13, /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Жаргалант сум үүсгэн байгуулагдаад 46 жил болж байна. Нийт 3,5 мянга хүн амтай. Нутгийн иргэдийн дийлэнх нь газар тариалан, мал аж ахуй эрхлэн хүнсний ногоо тариалан аж төрдөг, хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуй юм.
Саяхан тэмдэглэсэн Эрдэнэт хотын өдрөөр Улсын тэргүүний Жаргалант суманд олон жилийн дараа шинэ орон сууц ашиглалтад орсон. Суманд нийт 14 хуучны орон сууц байдаг ба Жаргалант сум өөрийн хөрөнгөөр Монгол Улсын сумдаас анхны жишиг 30 айлын орон сууцыг 5,4 тэрбумын төсвөөр "Сигма эс" ХХК барьж байгуулжээ.
Жаргалант сумын тус орон сууцны эхний оршин суугчаар математикийн багш, сургалтын менежер Өлзийбатын Батбаяр, физикийн багш Болдын Мөнгөнтуяа нарын гэр бүлд Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан 30 айлын байрнаас 2 өрөө байрны түлхүүрийг гардуулж өгчээ.Тус орон сууц нь иргэдийн гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн төмөр бетон хийцтэй, 13 машины зогсоолтой, зоорьтой, 3 давхар 30 айлын орон сууц юм.
Улсын тэргүүний Жаргалант сумын ЗДТГ сумандаа тогтвор суурьшилтай ажиллах төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор гэрээ хийн олгосон бөгөөд цаашид тасралтгүй сумандаа ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажил хийхээр зорилт тавиад байна.