БАЯНХОНГОР: Гацуур болон чимэглэлүүд шатамхай чанар өндөртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-13 14:47:01

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Гацуур мод болон чимэглэлүүд нь шатамхай чанар өндөртэй бөгөөд гал алдсан үед түргэн утаажиж, амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг аймгийн Онцгой байдлыг газраас анхаарууллаа.


-Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх

-Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх

-Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах

-Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх

-Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх

-Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах

-Асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүйн зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн үеэр гацуур модноос үүсэлтэй болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг тус албанаас зөвлөв.


Ташрамд, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар энэ онд гал түймрийн 39 дуудлага мэдээллээр ажиллаж, 32 хүн, 4.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Холбоотой мэдээ