Хэнтий аймгийн 12 суманд МАН, 6 суманд АН олонх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-20 13:35:20

2016 оны орон нутгийн сонгуульд аймгийн хэмжээнд 46718 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 29938 сонгогч санал өгч ирц 64,1 хувьтай явагджээ. Сонгуулийн үр дүнд 12 суманд МАН, 6 суманд АН ялалт байгуулсан байна.

Хэрлэн сум: МАН-15 АН-14 /Тахилгат тосгонд 2 мандатын төлөө нэмэлт санал хураалт явагдана.МАН-аас 2 нэр дэвшигч байгаа. Өөр нам болон бие даагчдаас нэр дэвшсэн хүн байхгүй./
Дархан сум: МАН-10, АН-3 ИЗНН-1 /1 мандатын төлөө дахин санал хураалт явагдана./
Дэлгэрхаан сум: МАН-17 АН-4
Цэнхэрмандал сум: МАН-12 АН-1 Бие даагч-2
Мөрөн сум: МАН-9 АН-6
Баянмөнх сум: МАН-7 АН- 8
Батноров сум: МАН-11 АН-16
Баян-Овоо сум: МАН-12, АН-2, бие даагч 1
Дадал сум: МАН-12, АН-9
Норовлин сум: МАН-19 АН-2
Галшар сум: МАН-1, АН-19 /1 мандатын төлөө дахин санал хураалт явагдана/
Жаргалтхаан сум: МАН-3, АН-18
Бор-Өндөр сум: МАН-22, АН-9
Баянхутаг сум: МАН-10, АН-9 /2 мандатын төлөө дахин санал хураалт явагдана/
Биндэр сум: МАН-6, АН-15
Өмнөдэлгэр сум: МАН-19, АН-8
Батширээт сум: МАН-7, АН-12, Бие даагч-2
Баян-Адрага сум: МАН-17, АН-4 санал тус тус авсан байна.


Галшар, Дархан, Баянхутаг гэсэн 3 сумын 3 хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн, Хэрлэн сумын 8 баг буюу Тахилгат тосгонд ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт тус тус явагдахаар болжээ. Дахин санал хураалт болох өдрийг тухайн сумдын сонгуулийн хороо шийдээд нийтэд мэдэгдэх юм байна. Сонгуультай холбоотой 1 гомдол аймгийн СЕХ-д ирснийг хуулийн байгууллагад шалгуулах талаар зөвлөмж өгсөн бөгөөд өөр ямар нэгэн гомдол, зөрчил гараагүй тул аймгийн нийт 91 хэсгээс 87 хэсэгт санал хураалт хүчин төгөлдөр явагдсан хэмээн аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ