Нийгэм дэх төсвийн хуваарилалт, хэрэгжилтийг хөнджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-18 17:13:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тохиодог Олон улсын хүний эрхийн өдрийн энэ жилийн нэг онцлог нь манай улсад хүний эрхтэй холбоотойгоор төсвийг хөндсөн явдал байв.

Хүний эрхийг хамгаалах нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлийн нэг нь төсөв, санхүүжилттэй шууд холбогддог. Гэтэл хүний эрхийг хангах олон үйл ажиллагаа төсөв дээр очоод гацдаг байдал хэвээр байгааг хуульч, эрх зүйч, өмгөөлөгч, сэтгүүлчид, нийгмийн төлөөлөл хэлж байна.

Энэ талаар буюу “Хүний эрх ба төсөв, тэгш байдал” сэдвээр Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК), Монголын Эмнести Интернэшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарласнаа өнөөдөр дүгнэлээ.




Уралдаанд хэвлэл мэдээллийн 17 байгууллагын сэтгүүлчид оролцож, Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилт нийгмийн хүртээмжгүй “Тэгш бус байдлыг бууруулах” хүрээнд хот болон боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төсвийн хуваарилалт, хэрэгжилтийг хөндөж, “Gogo.mn”,  “Child.mn”, “Unuudur.mn”, “Зууны мэдээ” сонин, “Ийгл”, МҮОНТ, “25-р суваг”, Монголын Үндэсний радиогийн “Хурд” агентлагийн сэтгүүлчид сонин, мэдээллийн сайт, радио, телевизийн төрлүүдээр тэргүүллээ.


Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-т сүүлийн 3 жилд хүний эрхтэй холбоотой 100 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Утаа, агаар, хөрсний бохирдолтой гомдол ихэнхийг нь эзэлж байна. Нийслэл хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаа асуудлыг сэтгүүлчид нийтлэл, нэвтрүүлгээрээ хөнджээ. 

Холбоотой мэдээ