ДОРНОГОВЬ: Сумдын ИТХ хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-19 17:25:18

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ өдрүүдэд хуралдаж байна.


Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дөрвөн жил тутамд орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн байгуулагддаг бөгөөд тухайн орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн байдлыг бие даан шийдвэрлэх, шаардлагатай төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төсөв санхүүг батлах, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэг бие даасан удирдлагыг хэрэгжүүлдэг.


Дорноговь аймаг 14 сумтай. Сумдын энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2025 оны сумын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгээд үүнд шаардлагатай төсвийг батлах, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах зэрэг бодлогын шинжтэй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа юм.


Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.   

Холбоотой мэдээ