Израилын консулын газар руу халдах гэж байсныг таслан зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2024 арванхоёрдугаар сарын 20 /TASS/. Нью-Йорк хот дахь Израилын консулын газарт халдлага үйлдэх гэж байсныг Америкийн аюулгүй байдлын алба таслан зогсоосон тухай Израилын Ерөнхий консул Офир Акунис пүрэв гарагт мэдээлсэн байна.
Тэрбээр мэдэгдэхдээ "Өнөөдөр манай консулын газарт халдлага үйлдэх оролдлогыг таслан зогсооход АНУ-ын аюулгүй байдлын алба шуурхай ажиллагаа явуулж, хамтран ажилласанд Израил улс гүнээ талархаж байна" гэжээ.
Баривчлагдсан сэжигтэн этгээд “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч байсан гэж “Times of Israel” сонин мэдээлжээ. Уг этгээд Виржиниа муж улсад амьдардаг байсан бөгөөд түүнийг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд баривчилсан байна.