Нас гүйцсэн эр хонь Ховд аймагт хамгийн өндөр үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн мэдээлснээр, нас гүйцсэн эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 280 мянган төгргийн үнэтэй байна.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны11дүгээ рсарын мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 54.6 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 166.8 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 240.8 мянган төгрөг болж, 28.8 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 157.2 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн бол атны үнэ 1.5 сая төгрөг болж, 15.8 мянган төгрөгөөр буурсан байна.
2024 оны 11 дүгээр сард эр хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу
280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг
байна. Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2024 оны 11 дүгээр сард 3.6 мянган
төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан
ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 105.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс
17.0 мянган төгрөгөөр өссөн байна.