ДОРНОГОВЬ: Нутгийн зарим хэсгээр бага хэмжээний цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-20 16:38:29

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар Дорноговь аймгийн нийт газар нутаг цасгүй, дулаахан байна.


Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд, энэ сарын 19-нд нутгийн өмнөд хэсгээр, хил орчмын нутгаар цас орсон бол 19-20-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох нь. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-20-нд нутгийн баруун өмнөд хэсгээр зарим үед түр зуур ширүүснэ.


Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -17-22 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ