ДОРНОД: Төсвийн 39 хувийг хүний хөгжилд зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 2025 оны төсвийн нийт орлого 76 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэхүү хөрөнгө оруулалтын арга хэмжээний 39 хувийг хүний хөгжилд, 22.9 хувийг нийгмийн хөгжилд, 28.9 хувийг эдийн засаг болон дэд бүтэц, 9 хувийг байгаль орчинд зарцуулна.
“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн дагуу тухайн орон нутгийн ИТХ 10-р сарын 1-ний өдөр хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах ёстой байдаг. Энэ жилийн тухайд орон нутгийн сонгууль давхацсан учраас аймгийн ИТХ хуралдаагүй учир шинээр сонгогдсон ИТХ 3-р хуралдаанаараа жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталлаа. Тодруулбал, шинээр сонгогдсон ИТХ 2-р хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч шинэ төлөөлөгчид санал өгч, бодлогын хороодоор хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д оруулах горимын санал дэвшүүлсэн гэв. Тиймээс хөгжлийн төлөвлөгөө, төсвийг нэг өдөрт хэлэлцэн баталсан байна.
Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөг 5
бүлэг, 13 салбарын хүрээнд 133 төсөл арга хэмжээг тусгажээ.