ХӨВСГӨЛ: Мал сүргийн тоогоор улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-30 18:06:48

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5160496 толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.


Малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад тэмээ 0,8 хувиар өссөн, адуу 3,6 хувиар өссөн, үхэр 1,5 хувиар буурсан, ямаа 5,6 хувиар буурсан, хонь 14,8 хувиар буурсан байна.


Тус аймгийн бүх суманд малын тоо буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал Галт, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Их-Уул, Бүрэнтогтох, Рашаант суманд малын тоо өмнөх оноос хамгийн их буюу 30,5-88,3 мянгаар буурчээ.


Малын тоо буурсан нь өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрч цас, зудтай байсантай холбоотой гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ