ДОРНОГОВЬ: Малын тоо 36.8 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.
Улирч буй онд Дорноговь аймгийн малчид нийт 1.4 сая толгой мал тоолуулжээ. Өмнөх онд 2.2 сая толгой мал тоолуулж байсан бол энэ жил 36.8 хувь буюу 843.3 мянган толгойгоор буурсан байна. Малын төрлөөр задалбал 107.0 толгой адуу, 71.6 мянган үхэр, 58.1 мянган тэмээ, 554.5 мянган хонь, 660.0 мянган ямаа тоолуулжээ.
Харин тэмээ 58119 толгой болж өмнөх оныхоос 4000 орчмоор нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Дорноговь аймгийн хойд нутгаар цас их орж хүйтэрснээс зуд болж мал их хэмжээгээр хорогдсон юм.