ДОРНОГОВЬ: Тэмээн сүргийн тоо 4000-аар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-02 09:22:51

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан байна.


Өнгөрсөн жил адуу, үхэр, хонь, ямааны тоо эрс цөөрсөн ч тэмээн сүргийн тоо өсжээ. 2023 онд Дорноговь аймаг 54537 тэмээ тоолуулж байсан бол 2024 оны жилийн эцсээр 58119 толгой болж өмнөх оныхоос 4000 орчмоор нэмэгдсэн байна. Мандах сум 11474 тэмээгээр тэргүүлж байгаа бол Хатанбулаг сум 11297 тэмээтэй удаах байрт, Хөвсгөл сум 7577 тэмээгээр аймагтаа гуравт бичигдэж байна.


Ташрамд, Дорноговь аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшдэг “МАК” ХХК "Ботгонд бонус" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сумын тэмээн сүргийн тоо тогтмол өсөж байгаа юм. Тус компани малчдын шинээр бойжуулсан ботго бүрд 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог.


Холбоотой мэдээ