ГОВЬ-АЛТАЙ: Алслагдсан багийн эмч нарыг автомашинаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-03 16:47:27

Говь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 03 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор багийн эмч нарт автомашин олголоо. 


Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай алслагдсан сумын багийн иргэдэд хүргэх зорилгоор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 200 сая төгрөгийн санхүүжилтээр найман багийн эмчийг автомашинаар хангалаа. 


Тодруулбал, тус аймгийн Бугат сумын Тахийн тал баг, Дарви сумын Ихэс баг, Алтай сумын Урт баг, Шарга сумын Баянгол баг, Есөнбулаг сумын Рашаант баг, Цогт сумын Баян-Улаан баг, Жаргалан сумын Бүрэн баг, Цогт сумын Төгрөг багийн эмч нарт probox машиныг олголоо. Ийнхүү Говь-Алтай аймгийн багийн эмч нар анх удаа автомашинаар хангагдан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхээр болж буйгаараа онцлогтой юм.


Холбоотой мэдээ