ДОРНОД: Нэг өрх хоногт 2300 төгрөгийн цахилгаан хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын нийт өрх хоногт 8 кВт, сард дунджаар 239 кВт эрчим хүч хэрэглэж байна. Харин бусад 13 сумын цахилгааны сарын дундаж хэрэглээ 281 кВц гэж “ДБЭХС” ТӨХК-иас мэдээлэв.
Мөн орон сууцны нэг айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 250 кВт.ц байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны дундаж, тариф 1кВт цаг тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болж шинэчилсний дагуу тооцож үзвэл нэг өрх сард 70-80 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулж байна. Харин нэг өрх хоногт 2300 төгрөгийн цахилгаан хэрэглэж байна.
Сонирхуулахад, цэвэр усны байгууламжаас
Чойбалсан хот руу хоногт 6000 орчим шоо метр ус шахдаг. Энэ нь бусад аймгийн
төвтэй харьцуулахад усны хэрэглээ ихтэйд орно.