ОРХОН: “Өдөр бүр сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-аас сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, хичээл эхлэх нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын 6-9 дүгээр ангийн 8300 сурагчдын дунд "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ.
Орхон аймгийн 25 Ерөнхий боловсролын сургуульд 25000 гаруй сурагч сурдаг, үүнээс дунд ангийн сурагчид сүү хөтөлбөрт хамрагдах юм.
Өдөрт 180-200 гр сүү ууснаар бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжиж, кальцийн дутагдлыг нөхдөг гэж үздэг.
Тиймээс энэ хичээлийн жилд 6-9 дүгээр ангийн сурагчдад өдөр бүр нэмэлт бодисгүй, цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг олгох санхүүжилтийг 2025 оны орон нутгийн төсөвт тусгаад байна.