“Залуус-1” хорооллын төслийн явц 10 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-01-13 16:01:11

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцыг санал болгох үүднээс “Залуус-1” хорооллыг барихаар болсон.

Эл хотхоныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт 57 га талбайд барих юм. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт цогцолбор, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьж буй. Одоогоор төслийн явц 10 хувьтай байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам мэдээлэв.

Холбоотой мэдээ