СҮХБААТАР: Өвлийн улиралд заал, талбайн хүрэлцээ, хангамж муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд аймгийн хэмжээнд нийтийн заал, талбайн хүрэлцээ хангамж муу байна. Одоогоор гурван төрлийн зааланд спортын 16 төрлийн секц дугуйлан хичээллэхийн зэрэгцээ 17 байгууллага 8.00-22.00 цагийн хооронд түрээсийн гэрээгээр заал, талбайг ашиглаж байна.
Аймгийн БТСГ-т спорт цогцолбор, спортын А, Б заал, усан спорт сургалтын төв, хөлбөмбөгийн талбай, хоккейн талбай, баяр наадмын буюу нийтийн биеийн тамирын талбай зэрэг объект харьяалагддаг. Дулааны улиралд гадна талбайнуудаа ашигладаг учир өвлийн цагт ид ачаалалтай байдаг. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд заал талбайн хүрэлцээ багасч, эрэлт нэмэгддэг. Гэсэн хэдий ч бид маш нарийн зохион байгуулалтыг хийж бүх нөөцөөрөө үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний үр дүнд өнгөрсөн онд зохион байгуулсан уралдаан тэмцээн, нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа тэдгээрт хамрагдагсад, хүртсэн багц медалийн тоо гээд бүгд өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ онд илүү нарийн төлөвлөгөө, хуваарь гаргаж ажиллана гэж БТСГ-ын дарга Ж.Идэрмөнх ярилаа.
Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт 107 төрлийн бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа зохиож, үүнд 42 мянган
иргэн хамрагджээ.