ГОВЬ-АЛТАЙ: Бизнес эрхлэгчдэд зориулсан өдөрлөг дөрвөн өдөр үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгчдэд зориулсан “BIZ ALTAI – 2025” өдөрлөг энэ сарын 21-26-ны өдрүүдэд Есөнбулаг суманд болно.
Орон нутгийн жижиг, дунд бизнес, гарааны бизнес, ханган нийлүүлэгчдэд тулгамдсан асуудлууд, гарц шийдлийг ярилцах, хамтын ажиллагааны боломж, бизнес эрхлэлтийн талаарх ур чадвар олгох, дэмжлэг үзүүлэх зорилгоор өдөрлөгийг зохион байгуулна.
“BIZ ALTAI – 2025” өдөрлөгийг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХХААГ, “Хан-Алтай” ресурс, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран анх удаа зохион байгуулах гэж байна. Мөн үеэр жижиг дунд бизнес ба тогтвортой хөгжил хэлэлцүүлэг, жижиг дунд бизнесийг чадавхжуулах сургалт, гарааны бизнесийн уралдаан явуулах тухай аймгийн ХХААГ-аас танилцууллаа.