ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баярын хөтөлбөрийг танилцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөвсгөл хөх сувд" мөсний баяр 2 дугаар сарын 13-23-ны өдрүүдэд Хатгал тосгоны Хайчийн аманд болно.
"Хөвсгөл хөх сувд" мөсний баярын аялагч, иргэдэд зориулсан 10 хоногийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Арав хоногийн турш үргэлжлэх энэхүү баяр жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай.
Гэвч энэ жил сар шинийн баяртай холбогдуулан хугацааг 14 хоногоор урагшлуулсан юм.