Энэ сарын 24, 25-нд цас орж шуурах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-22 11:26:43

Булган аймгийн нутаг дэвсгэрээр 10 сарын 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

25,26-ны үеэр  салхи ихэнх нутгаар 6-11м/с, зарим үед 13-15м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 10 сарын 22-оос 26-нд агаарын температур  шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 24-нөөс нийт нутгаар хүйтэрнэ. Мэдээллийг аймгийн УЦУОШГ-ын инженер  Б.Нандинбат өглөө.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ