СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж удирдлагын багийн гишүүдийн хамт аймгийн Засаг даргын 2025-2028
оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар
хэлэлцүүлэн батлуулахаар өнөөдөр өргөн мэдүүллээ.
Энэ удаагийн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол
Улсын
Засгийн газрын
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Алсын хараа-2050” урт хугацааны
бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөр,
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Ногоон хөгжлийн
бодлого, Сэлэнгэ аймгийн таван жилийн үндсэн чиглэл болон намуудын мөрийн
хөтөлбөр, иргэдийн саналд тулгуурлан боловсруулсан
байна.