ОРХОН: Багийн ажилтнуудын цалинг 10 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-24 09:19:14

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Төр, иргэний гүүр болж иргэдийг төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллээр хангадаг, мөн багт тулгамдаж буй асуудлыг хамгийн ихээр мэддэг хүмүүс бол багийн "Хэсгийн ахлагчид" байдаг.


Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн хэмжээнд анхан шатны нэгж багийн ажлын албаны хэсгийн ахлагчидтай уулзаж, 2025 онд орон нутгийн төсвөөр хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч уулзалт хийлээ.


Аймгийн хэмжээнд 26 багийн 125 хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд энэ жил Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар албан тушаалын нэршлийг өөрчилж "багийн ажилтан" албан тушаалтай болгож байгаа юм. Түүнчлэн сумын төсвөөр цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ