ОРХОН: Морин хуурын сургалтад дуу хөгжмийн 35 багш хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар морин хуурын сургалтад амжилттай суралцжээ.
Орхон аймгийн
хэмжээнд "Морин хуурын
тусгайлсан хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн, Боловсролын газар, "Эрдэнэтийн морин хуурын
төв"-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн
хөгжмийн багш нарт зориулсан морин хуурын анхан шатны модуль 1 сургалтыг 2024 оны гуравдугаар сараас эхлэн амжилттай зохион байгуулж, гэрчилгээг
гардуулан өгсөн
байна.
Энэхүү сургалтыг "Уран-Эгшиг" сургуулийн морин хуурын багш Ж.Батсайхан, Соёл урлагийн цогцолборын морин хуурын багш Г.Батболд хариуцан явуулж аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн 35 багш хамрагджээ.