Нико Ковач "Боруссиа Дортмунд"-ын ахлах дасгалжуулагч болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. Хорват дасгалжуулагч Нико Ковач Германы хөл бөмбөгийн "Боруссиа Дортмунд" клубийн шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээллээ.
Берлин хотод төрсөн, өдгөө 53 настай тэрбээр "Боруссиа” багтай 2026 оны оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээ байгуулсан ба ням гарагт болох Бундеслигийн "Боруссиа", “Хайденхайм” багуудын тоглолтын дараа албан ёсоор үүрэгт ажилдаа орох ажээ.
Нико Ковач өмнө нь “Вольфсбург” багийг дасгалжуулж байсан юм. Тус клуб өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг ахлах дасгалжуулагчаас огцруулснаа мэдэгдсэн бол “Боруссиа” клуб турк дасгалжуулагч Нури Шахиныг нэгдүгээр сарын 22-нд ажлаас нь чөлөөлсөн юм.
“Боруссиа” баг 19 тойргийн дараах байдлаар 26 оноо авч, Бундеслигийн тэмцээний хүснэгтийн 11 дүгээрт бичигдэж байна.