АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 9 га талбайг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-31 17:16:42

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймаг ашигт малтмалын олборлолтоос үүдэн эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй.

 

2024 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 3, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж бичиг баримтын бүрдэл хангаж, ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан байна.

 

Тус онд “БМНС” ХХК-иар 10 га талбайд техникийн, 5 га талбайд  5000 үхрийн нүд, 3000 хайлаас, 450 улиас, 4 га талбайд олон наст ургамал нийт 9 га талбайг биологийн нөхөн сэргээжээ.

 

Мөн “Армико майнинг” ХХК-иар 3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, “Алтайголд” ХХК-иар 3 га талбайд техникийн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бодь-Ар” ХХК-иар Булган сумын Баянбулаг багийн эвдэрч эзэнгүй орхигдсон 1 га талбайд, “Ашид бэхи” ХХК-иар мөн эвдэрч эзэнгүй орхисон, хогийн цэг үүссэн 2 талбай гээд нийт 19 га талбайд техникийн, 9 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийж гүйцэтгүүлжээ.

 

2024 оны сүүлчээр 39 байршил бүхий 111 га эвдэрсэн газрын мэдээллийг Байгаль орчны мэдээллийн сан (eic.mn)-д оруулжээ.

Холбоотой мэдээ