ГОВЬ-АЛТАЙ: "Алтайн ЭШ-2025" аян таван сар үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-02-05 11:24:34

Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсролын газраас "Алтайн ЭШ-2025" таван сарын аяныг өрнүүлж байна.


Элсэлтийн шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж элсэлтийн шалгалтын чанарт ахиц гаргах зорилготой "Говь-Алтай аймгийн элсэлтийн шалгалт-2025" таван сарын аяныг 2025 оны нэгдүгээр сарын 23-наас эхлүүлжээ. 


Аяны хүрээнд “Мексим консалтинг” ХХК-тай хамтран элсэлтийн шалгалтын 10 хичээлээр цахим сорилго зохион байгуулсан ба шалгалтад давхардсан тоогоор 2553 сурагч хамрагджээ.

Холбоотой мэдээ