ХӨВСГӨЛ: 100 салаа мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-07 12:11:55

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол орны хойморт орших Хөвсгөл нутагт байгалийн үзэмж төгс хад чулуу, мод, хөшөө дурсгал гээд сонин содон үзэсгэлэнт газар олон бий.


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс баруун зүгт 5 километрт 100 салаа мод байдаг.


Тус мод нь ганцхан үндэснээс салаалан ургасан маш олон мөчиртэй бөгөөд нийт 100 салаа юм.


100 салаа модонд нутгийн иргэд ахуй амьдралаа даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөн аминчлан хүслээ шивнэсээр иржээ.


Сүүлийн жилүүдэд 100 салаа модыг хүсэл биелүүлдэг хэмээн аялагч иргэд зорин очиж зургаа авхуулж, залбирдаг болжээ.


Монголд 100 салаа мөчир бүхий мод 2 байдаг бөгөөд нөгөөх нь Архангай аймгийн Чулуут голын хавцалд байдаг ажээ.


100 салаа мод Улаанбаатар хотоос 895 км, Мөрөн хотоос 175 км, Цагаан-Үүр сумаас 5 км зайтай юм.

 

 

Холбоотой мэдээ