ФИФА: 2025 оны эхний сард 2,3 тэрбум долларын солилцоо бүртгэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖЕНЕВ. 2025 оны хоёрдугаар сарын
8 /ТАСС/. Дэлхийн мэргэжлийн хөл бөмбөгийн клубүүдийн хооронд энэ оны нэгдүгээр
сард 2 тэрбум 350 сая долларын үнийн дүн бүхий 5863 удаагийн шилжилт хөдөлгөөн
буюу трансфер хийгдсэн нь тухайн хугацаан дахь дээд үзүүлэлт болсон тухай Олон
улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.
Английн клубүүд трансферт хамгийн
их мөнгө буюу 621,6 сая ам.доллар зарцуулсан бол Германы клубүүд $295,7 сая, Италийн багууд $223,8 сая, Францын багууд $209,7
сая, Саудын Арабын багууд $371 саяыг тус тус зарцуулжээ. Харин шилжилт хөдөлгөөнөөс хамгийн их орлого
олсон нь Франц /$371 сая/, Герман /$226,2 сая/, Англи /$186,2 сая/, Португал /$176,4
сая/, Португалын /$176,4 сая/ клубүүд юм. Ингэснээр хөл бөмбөгчдийг солилцох
хэлцлийн нийт үнийн дүн нь оны мөн үеийнхтэй харьцуулахад 57,9 хувиар өслөө.
Онцлон дурдваас, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт
5,8 сая долларын үнийн дүн бүхий 455 трансфер хийгдсэн нь шинэ дээд үзүүлэлт
юм. Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт 1 сая ам.доллароос давсан үнийн дүнгээр тамирчныг
шилжүүлэн авсан байна. Тодруулбал, Английн “Челси” клуб Америкийн хамгаалагч Наоми
Гирмаг авахын тулд 890 мянган фунт стерлинг буюу 1,1 сая ам.доллар төлжээ.