Б.Гэрэлтуяа шорт трейкийн төрөлд хагас шигшээд уралдсан анхны монгол тамирчин болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8, /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна.
Өнөөдөр Харбин хотын “HIC Multifunctional Hall”
ордонд шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Үндэсний шигшээ багийн
дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон Б.Гэрэлтуяа тэмцээнээ
өндөрлүүллээ. Тэрбээр хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж,
зургаан тамирчны зургаадугаарт хурдаллаа.
Б.Гэрэлтуяа
“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмын Монголын багийн тугч бөгөөд шорт
трейкийн төрлөөр Азийн өвлийн спортын наадмын хагас шигшээд шатанд шалгарсан
анхны монгол тамирчин болов.
Тэрбээр маргааш 10:00 цагт 1000 метрийн зайн хагас шигшээд уралдах юм.