Уулын цанын төрөлд монголын дөрвөн тамирчин өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2025-02-08 19:38:30

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8, /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Яабули хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна.

 

 Уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд өнөөдөр 17 орны 45 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэний удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна.

 

Энэ төрөлд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин манай улсын тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.

 

Маргааш тус төрлийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд монголоос Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар оролцох юм. Монголын уулын цанын баг тамирчид 1986 оны Азийн өвлийн спортын наадмаас өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа цөөн спортын нэг төрөл билээ.

Холбоотой мэдээ