Абу Дабигийн Гран Слам-д М.Уранцэцэг эх орноо төлөөлж хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-24 16:55:06

АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит Гранд Слам тэмцээн болох бөгөөд манай улсаас дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч гавьяат тамирчин М.Уранцэцэг эх орноо төлөөлж өрсөлдөх юм.

Олон Улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-нд болох тус тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Манай жүдоч эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаад маргааш Абу Дабиг зорино.

Түүний жинд ОУХМ олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны гавьяат тамирчин Г.Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа нарын шилдгүүд хүч үзэх юм.  Тэмцээнийг манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат урилгаар шүүгчээр ажиллахаар болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ