ӨНӨӨДӨР: “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд
болно.
10:00-13:00 цагт: “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно.
10:00 цагт: Аялал
жуулчлалын 7 хоног Улаанбаатар зочид буудалд 3 дахь өдрөө нутгийн
иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт, аялал жуулчлалын бизнесийн менежмент, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх
технологи хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Утас: 88038882
11:00 цагт: "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт: Шадар
сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан Хяналт шалгалтын ажлын хэсэг буюу
Стандарт хэмжил, зүйн газраас Хүнсний нэгийн урд талын үнэт эдлэлийн
дэлгүүрүүдэд сорьц, жин хэмжүүрийн хяналт шалгалт хийнэ. Утас: 9900-6045
14:00 цагт: ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдэхэд шинжлэх ухааны байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх хурал ХААИС-д болно. Утас: 95168797
19:00 цагт: "THE LOVER" уран бүтээлийг энэ сарын 12-16-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа толилуулна.
-Norphei
Art Gallery-гаас Монголын
Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн
зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран
зургийн үзэсгэлэн BlueMon төвд
энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
-Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
-“Амар
байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын
27-ныг дуустал “Соёолж молл”, “Их
наяд” худалдааны төвд үргэлжилж байна.
-Уран
бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн
"Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч
байна.
Хилийн чанадад:
-“Монгол
хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025
оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
-БНХАУ-ын
Харбин хотноо Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж
байна.