ТӨВ: Орон нутагт төрийн албан хаагчдын байр дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ![](/files/67abfb00f2bb5.jpeg)
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян сумын Эрүүл мэндийн төв 3 багийн 1975 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. 15 орон тоотой ажиллаж байгаа бөгөөд эмч, сувилагч, эм зүйчийн орон тоо дутагдалтай байгаа нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг байна.
Эрхлэгч эмч Д.Отгонбаяраас энэ талаар тодруулахад, “Сургуулийн барилга нь анх зочид буудлын зориулалтаар барьсан чанар стандартын шаардлага хангадаггүй. Миний бие тус суманд ирж 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд төрийн албан хаагчийн байргүйн улмаас одоогоор эмнэлэгтээ байрлан амьдарч, хүнд нөхцөлтэй байгаа хэдий ч өргөсөн тангаргаа биелүүлэхийн төлөө л хичээж явна” гэв.
Энэ үеэр сумын удирдлагууд сургуулийн хуучин дотуур байрыг
засварлан төрийн албан хаагчийн байр болгох төлөвлөгөөтөй байгаагаа
илэрхийллээ.