СҮХБААТАР: Усанд сэлэлтийн тамирчид олон улсын тэмцээнээс анх удаа медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн БТСГ-ын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид олон улсын тэмцээнд анх удаа оролцож, дөрвөн алтан медаль хүртжээ.
Тодруулбал, Азийн олон улсын сургуулийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг Тайланд улсад зохион
байгуулсан бөгөөд нийт 98 клубийн 1200 тамирчин оролцжээ.
Сүхбаатар аймгийн тамирчид бага насны ангилалд
багийн буухиа сэлэлт төрлөөр дээрх медалийг хүртсэн байна. Тамирчдын хувьд
хоёроос дээш жил усан спортоор хичээллэсэн бөгөөд тэднийг УССТ-ийн багш Ч.Соёлмаа дасгалжуулжээ.
Тус аймгийн УССТ нь 2018 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд усан спортын дугуйлан тогтмол хичээллээд гурван жил болжээ. Дугуйланд бэлтгэл сургуулилалтаа хийж, уралдаан
тэмцээнд оролцдог 20 орчим
тамирчин бий.