СҮХБААТАР: Улсын аварга малчин 5, хошой аварга малчин 2 тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-12 14:36:53

Баруун-Урт,  2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг шалгарууллаа. Сүхбаатар аймгаас есөн малчныг улсын аварга болон хошой аварга малчинд тодорхойлж материалыг илгээснээс долоон малчин болзол хангажээ.

 

Улсын аварга малчнаар Асгат сумын Өлзийт багийн малчин Энхбатын Энхмандах, Эрдэнэцагаан сумын Хөдлөн хайлааст багийн малчин Нанзадын Чинбат, Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Чулуунцэрэн, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Сумъяагийн Батчулуун, Наран сумын Гүнхудаг багийн малчин Аюурсэдийн Жагралжав, Улсын хошой аварга малчнаар Онгон сумын Хавирга багийн малчин Дамдины Өлзиймэнд, Асгат сумын Жаргалант багийн малчин Батнацагийн Эрдэнэбат нар шалгарчээ.


Улс болон аймгийн аварга малчдын шагналыг хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд хотонд нь гардуулна. 

Холбоотой мэдээ