БАЯНХОНГОР: Гол нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/67ac66a9a425e.jpeg)
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөө хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаарх гол, нууруудын мөсний зузааны мэдээллийг ирүүллээ.
Мэдээллээр, аймгийн ихэнх гол нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул баталгаатай зам гүүрээр зорчиж мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Баянхонгор сумын Түйн голын усны түвшин 38 см, мөсний зузаан 17 см, мөсөн бүрхүүл, харзтай байна. Харин Түй-Богд 65 см Шаргалжуут 56 см мөсний зузаантай голууд ёроолдоо хүртэл хөлдсөн, Орог нуур ёроолдож хөлджээ.
Хангайн нурууны өврөөс эхтэй Галуут сумын Цагаантуруут, Заг Байдраг-Байдраг гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 40-102 см. Байдраг-Баянбүрд голын усны түвшин 65 см, мөсний зузаан 52 см, битүү мөсөн бүрхүүлтэй байна.
Гурванбулаг сумын Шар-Ус гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 10 см. Хөх нуурын усны түвшин 113 см, мөсний зузаан 114 см. Баацагаан сумын Бөөнцагаан нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 76 см байна.