К.Дюрант 30 мянга дахь оноогоо авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 12 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) ээлжит улирлын тоглолтод "Мемфис Гриззлис" баг "Финикс Санз"-ийг талбайд нь хожлоо.
Лхагва гарагт болсон тоглолтод зочин баг 119:112 (26:36, 30:32, 31:27, 25:24) онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожсон байна. Тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчоор "Санз"-ийн Кевин Дюрант тодорчээ. Тэрбээр 34 оноо авсан бол түүний багийн тоглогч Бол Бол 18 оноо авахдаа дабл-дабл хийж, самбараас 14 удаа бөмбөг авсан байна. "Гриззлис" багаас Жа Морант 26 оноо авчээ.
Ийнхүү К.Дюрант 30 мянган оноо авсан NBA-гийн түүхэн дэх найм дахь тоглогч боллоо. Хамгийн олон оноо авсан тоглогч бол “Лос-Анжелес Лэйкерс” багийн довтлогч Леброн Жэймс (41 623 оноо) юм.
53 тоглолтын дараах байдлаар 26 хожилтой "Финикс" баг Баруун конференцийн хүснэгтэд 11-р байрт, "Мемфис" (53 тоглолтод 36 хожил) хоёрдугаарт бичигдэж байна.