Нийтийн хоолны салбарын орлого 2023 оныхоос 209.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-02-14 10:51:32

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого 2024 онд 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 209.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Тухайлбал, ресторан 143.2 тэрбум төгрөг, катеринг 28.1 тэрбум төгрөг, цайны газар 9.6 тэрбум төгрөг, кафе 23.0 тэрбум төгрөг, баар 5.8 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.

 

Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны 12 дугаар сард 184.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 42.1 тэрбум төгрөгөөр их байна.

 

Тус салбарын 2024 оны нийт орлогын 61.1 хувийг ресторан, 16.8 хувийг катеринг, 9.8 хувийг цайны газар, 9.0 хувийг кофе шоп, 3.3 хувийг баар тус бүр  оруулжээ.

Холбоотой мэдээ