Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-02-17 06:26:15

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. -2025 оны хоёрдугаар сарын 17-23-нд болох үйл явдлын тойм- 

 

Улаанбаатарт:

дугаар сарын 17-нд: МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ.


2 дугаар сарын 18-нд: Улсын Филармонийн Морин Хуур найрал хөгжмийн удирдаач, гоцлол хөгжимчин Н.Жигжиддоржийн ширэн цартай өвөг морин хуураар Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг Симфони найрал хөгжимтэй гоцлон хөгжимдөж бичүүлсэн "Алтан хуур" пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-т тоглоно.

2 дугаар сарын 21-нд: Олон улсын эх хэлний өдөр тохиож байна.

 

Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 22-ныг хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно.

 

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.

 

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.


Орон нутагт:

2 дугаар сарын 18-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болно.

2 дугаар сарын 19-нд: Завхан аймгийн Улиастай суманд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн нэрэмжит “Ирээдүйн их спортын эзэд-2025” сагсан бөмбөгийн тэмцээн болно.

2 дугаар сарын 19-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд "Малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулна.

2 дугаар сарын 20, 21-нд: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа, цаачдын баяр” болно.

2 дугаар сарын 21-нд: Ардын Дуу Бүжгийн Сэлэнгийн Долгио чуулга "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан "Сар шинийн эгшиглэн" ардын дуун цацал уран бүтээлийн тоглолтоо толилуулна.

2 дугаар сарын 21-24-нд:  Завхан аймаг Улиастай суманд Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэн худалдаанд аймгийн 24 сум, Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид оролцоно.

2 дугаар сарын 22-23-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Спортын ордонд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдаа болно.


Хилийн чанадад:

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ