Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн түүхэн жүжиг үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГШинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд үзэгчиддээ өргөн барина.
Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол найруулагчаар СТА Ч.Түвшин, продюссерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, тайзны зураачаар Т.Алтан-Од, хувцасны зураачаар О.Баярмагнай, конструктор зураач Ч.Баярмагнай нар ажиллаж байна.
Нацагдорж, Пагмадуламын дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Н.Баярмаа нар тоглох юм байна.
Эл бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.
Тоглолтын тасалбарыг энэ сарын 26-наас УДЭТ-ын касс, Easyticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1188, ticket.mn-ээр худалдан авах боломжтой.
Ж.Болор